On August 24, 2020, we signed a memorandum of understanding with the Lantuun Dohio NGO for the second year in a row. Last year, we donated a certain percentage of our sales revenue to the construction work. This year, we agreed to support the Lantuu Dohio NGO’s volunteers and professionals with internship programs, career counseling, and to organize various training for the children.

 

2020 оны 08-р сарын 24-ний өдөр бид Ид Шидийн Орон 2 төвийн бүтээн байгуулалттай танилцан “Лантуун Дохио” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2 дахь жилдээ сунган зурлаа. Өнгөрсөн жил бид тус төвийн бүтээн байгуулалтын ажилд борлуулалтын орлогоосоо тодорхой хувийг хандивласан бол энэ жил ТББ-ын сайн дурын ажилчид, мэргэжилтэнүүдийг Internship хөтөлбөр, карьерийн зөвлөгөөгөөр дэмжих, тус төвийн хүүхдүүдэд олон талын чиглэлээр сургалтуудыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.